Цомогт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын сан хөмрөг, Төвд номын сан хөмрөг, Гар бичмэл монгол судлалын сан хөмрөг, Дорно дахины номын сан хөмрөгөөс дээжлэн 100 гаруй үндэсний бичиг соёлын дурсгалын гэрэл зургуудыг дэлгэж, түүнийг дагалдуулан тус бүрд нь англи монгол тайлбарыг номын сангийн мэргэжилтэн судлаач нар хичээнгүйлэн танилцуулж хавсарган бичсэн тул уншигч олон тэдгээрийн гарал үүсэл, товч түүх, юугаар бүтээсэн хийгээд хэмжээ дамжаа зэргийг нарийвчлан мэдэж, цааш лавшруулан үзэж судлах боломж нээгдэж байна